Их-Өсөлт ХХК 2009 онд экспорт, импортийн чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж, “Органик-Эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй”,“Баялагийг хэмнэх-дахин ашиглах” уриан дор өөрсдийн хийж буй бүхий л зүйлээрээ нийгэмд зөв хандлагыг бий болгож, зөв үлгэр дуурайлал болохыг зориж явна.
Бид бүтээгдэхүүн бүрдээ сэтгэлээ шингээн үйлдвэрлэж, судалгаанд тулгуурлан байгальд ээлтэй, дахин боловсруулах боломжтой сав баглаа боодол, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй түүхий эдийг сонгон боловсруулж “Аригун” брэндийн тансаг зэрэглэлийн лаа, үнэртүүлэгчийг эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгч танд санал болгож байна.
Давуу тал:
· Байгалын гаралтай тос: Хүн болон байгаль орчинд ээлтэй, тортог гарахгүй, шаталт удаан гэдгээрээ бусад төрлийн тосноос ялгаатай.
· Лааны гол: Цэвэр даавуу шаталтын цаг, тансаг үнэрээ хадгалах чадвар нь Олон Улсын лааны стандартад бүрэн нийцсэн.
· Анхилуун үнэр нь эфирийн тос: Тасалгааны агаарын бохирдлыг бууруулж, стресс тайлж тайвшруулах, эртхэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих зэрэг эерэг үр нөлөөг үзүүлдэг.
· Савлагаа буюу шил: Галын аюулгүй байдлыг бүрэн хангасан халалт, тэлэлтэнд тэсвэртэй бат бөх шил. Шилийг хэрэглэгч нараасаа буцаан авч дахин ашигладагаараа бусад лааны үйлдвэрүүдээс ялгаатай.
· “Аригун” брэнд лааны хайрцаг: Дахин боловсруулсан цаас болон эвдэрч хэмхрэхгүй бат бөх чанартай.
· “Аригун” брэнд лааны уут: Дахин ашиглах боломжтой даавуун материалтай.
2018 онд анх удаа Монгол улсаас Япон улсын зах зээл рүү экспортлосон нь, Анхдагч лаа экспортлогч компани болсон юм. ”Монголд үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх, тэр тусмаа бүтээгдэхүүн бүрийн цаана монгол хүний хүч хөдөлмөр оюун ухаан ур чадвар шингэсэн байдаг болохоор улам хичээн ажиллах болно.
АЛСЫН ХАРАА:
ЭКО ОРГАНИК ТҮҮХИЙ ЭДЭЭР ХИЙСЭН "МОНГОЛ ҮНЭРТЭНГ" ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОНО.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛ СОНИРХОЛД НИЙЦСЭН ТАНСАГ ҮНЭРТЭНГ БҮТЭЭЖ, НАЙРСАГ ХАМТ БИЙ БОЛГОЖ, ИМПОРТЫГ ОРЛОХ, ЭКСПОРТОД ЧИГЛЭНЭ.