* Эхний асалтын үед лааны гадаргуун хэсгийг бүхэлд нь шингэн болох хүртэл асаах:
Анх удаа лаа асаахдаа лааны дээд давхаргыг бүхэлд нь хайлуулахын тулд дээд тал нь 4 цагийн турш асаахыг зөвлөж байна. Энэ нь лааны асалтыг илүү тогтвортой, урт байлгахад тусална.
* Лаа унтраагч ашигладаг байх:
Илүүдэл утаа, халуун лав цацагдах зэргээс сэргийлж, лаа унтраагчийг лааны гол дээр 5 секундийн турш барьж ашиглахыг зөвлөж байна.
* Үлдсэн лавыг цэвэрлэх:
Лааг асаахын өмнө савны дотор талын хананд наалдсан лавыг цэвэрлэнэ. Ингэснээр асалтын үед лавын хонгил үүсэх эрсдэлээс сэргийлдэг.
* Лааны голыг хайчилж байх:
Лааг асаах бүрдээ лааны голоос 5мм орчмыг тайрч авна. Ингэснээр лааны үнэр илүү хүчтэй болж, лааны гадаргуу жигд хайлдаг.
* Дуусах хүртэл нь асаахгүй байх:
Лааг ёроолоос 1см орчим тос үлдэх хүртэл нь асаагаад унтраана.
* Хүүхэд, гэрийн тэжээвэр амьтан, шатамхай зүйлээс хол байлгах:
* Салхитай газар эсвэл цонхтой ойр асаахгүй байх.